UEE-гийн тоглосон кинонууд 8сард дэлгэцээр гарч эхэлнэ

2011-07-06 14:43

UEE-гийн тоглосон Birdie Buddy хэмээх олон ангит 8сарын 15наас эхлэн дэлгэцээр гарахаар болжээ. 2010оны зунаас зураг авалт нь эхэлсэн энэхүү кино нь ноднингоос эхлэн гарах ёстой байсан энэхүү кино маань тодорхой шалтгааны улмаас хойшлогдсоор өдий хүржээ. 2010оны 11сард МВС телевизтэй Queen of Reversals гэдэг киноны дараа 2011оны 3сараас гаргаж эхлэхээр зөвшилцсөн боловч удалгүй МВС телевизээс боломжгүй гэдгээ мэдэгдэн The Duo киног гаргахаар болсон юм. Улмаар 2011оны 7сарын 5нд tvN телевиз энэхүү киног албан ёсоор гаргах эрхийг нь авсан байна. Энэхүү кино нь анх 20ангитай хийхээр төлөвлөсөн боловч 24 болгон сунгасан байна. 20 ангиар гаргавал нэг анги нь 70мин үргэлжлэх байсан бөгөөд 24ангитай болгосноор нэг анги нь 45мин үргэлжлэх аж. Birdie Buddy нь tvN телевизээр Даваа, Мягмар гарагийн 23цагт гарах юм байна. Киноны ажил өнгөрсөн оны 11сард дууссан бөгөөд зөвхөн гаргах ТВ-гээ л хайж байсан аж.

 

UEE-гийн хувьд одоо KBS телевизийн Golden Fond хэмээх киноны тоглож байгаа бөгөөд киноны зураг авалт хэдийн эхэлсэн байна. Кино 8сарын 6наас үзэгчдэд хүрнэ.  

Ангилал : Кино, жүжгийн тухай | Нийтэлсэн : MX | Уншсан (731) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. hosoo :
    2011-07-07 08:50

    mundag yuma.UEEd amjilt husey ^_^

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл